Эргээд шалдаа буугаад ирдэг юмуу эсвэл тэр чигээрээ эр хүн явчихдаг юмуу?

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би 2 хөөрхөн үртэй сайхан гэр бүлтэй сайн ханьтай хүн байлаа. Эр нөхрөө энэ хорвоогийн хамгийн сайн хань миний 2 хүүхдийн эцэг гэж бодож бүхнээ зориулж 6 жил өнгөрсөн. Аж жаргалаар дүүрэн бие биенээ хүндлэх сэтгэлээр дүүрэн, ханьтайгаа ер нь бол ам мурийж үзээгүйдээ.

Гэтэл хань минь гэнэт л өөр хүүхэнтэй болоод өөрөө гэрээсээ явна гээд явчаад ирэхгүй нилээн хугацаа өнгөрлөө. Тэр хүүхнийг нь ч олж очиж уулзлаа манай нөхөр өөрөө араас нь гүйгээд байх юмаа. Сална гээд эргэж суухгүй гээд надтай ерөөсөө харьцахаа байсан. Би ч гэсэн ер нь салбал салгадаа гэж бодоод л 2 хүүхдээ сайхан өсгөхөд болно л гэж бодож байгаа ч аавыгаа асуугаад үр хүүхэд минь өнчрөхөөр зүрх шимшрээд байх юмаа…

Яаж ч бодсон ийм сайхан гэр бүл хань ижил үр хүүхдээ орхилоо гэхэд дахиад ийм сайхан амьдрал олдохгүй гэдгийг ухаарахгүй байгааг харахаар нөхрийгөө үнэхээр үнэлэх үнэлэмж буурч байна. Ийм амьдрал туулсан хүмүүс энд зөндөө байдаг юм байна. Тэгээд би ер нь одоо яах ёстой байдгийн бол гэж л бодох юм. Араас нь эхний үедээ ухааруулая гээд огт хаячиж чадахгүй нилээн явсан. Тэгээд дийлдэхгүй болохоор нь бүүр орхичихсон. Тэгээд нэлээн хугацаа өнгөрсөөн нэмэр алга. Ер нь тэгээд эргээд шалдаа буугаад ирдэг юмуу эсвэл тэр чигээрээ эр хүн явчихдаг юмуу?

Уг нь бол хүүхдүүддээ маш их хайртай, их л журамтай хүн байсан. Хадмууд маань их сайн хүмүүс болохоор намайг сэтгэл санаагаар их дэмждэг л дээ. Ийм сайн хүн ингэж гэр бүлээ орхиж байхад бусад хүмүүс ч аргагүй юмдаа гэж бодоол сууж байна. Хамгийн гол нь би бүүр хүлээх хэрэгтэй юу эсвэл ийм удаан хугацаанд эргэж харахгүй байгаа болохоор орхих хэрэгтэй юу гэдгээ шийдээд өөрийнхөө амьдралд томоохон өөрчлөлт хийх гэсэн юмаа. Чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч байгаа та бүхэндээ баярлалаа…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ