Хүүхэд хэрэгтэй хүнд өгчихдөг ч юм уу!!!

Юуны өмнө эх хүн хэлж хийж болохооргүй юм ярьж байгаад уучлаарай. Гэвч удаан бодсны эцэст энэ хамгийн зөв шийдвэр байх гэж бодлоо. Би нэг хүүхэдтэй 2 ой гарантай гэтэл одоо 3 сар гарантай жирэмсэн. Өмнөх амьдрал маань бүтэлгүй болоод салсан энэ хүүхдийг гаргая гэвч надад амьдарлын боломж үнэхээр алга. Эрүүл саруул тонус байтугай хордлого ч өгөхгүй байгаа хэвлийд минь амьдарч байгаа хүн болох гэж байгаа бяцхан амьтныг өрөвдөөд авахуулж чадахгүй мөн аавтай нь амьдрах гэж зүтгэсээр өдий хүрээд яагаад ч амьдрал болохгүй юм байна гэдгийг мэдээд яах учраа бодоод олохгүй төөрөлдчөөд байна…

Гаргана гэж шийдээд бүх шинжилгээнүүдээ хүртэл өгөөд үр минь ч тэр би ч тэр эв эрүүл байсан. Авахуулна гэхээр амьдрах гэж зүтгэж байгаа үрээ өрөвдөөд байх юм. Гэвч гаргаад би хоёр өөр эцгийн хүүхэд дагуулаад хаа хүрэх билээ хүүхэд зовно шүү дээ бодож бодож төрүүлээд сайн хүмүүст хүүхэд хүсээд олдоггүй хүмүүст өгчдиймуу гэж бодлоо. Яавал дээр юм болоо тийм хүмүүст өгвөл яахуу та бүхэн зөвлөөч…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ