Ким Кардашьянаас болж хөөгдөж явна

Британи бүсгүй Клэр Лисон өөрийн шүтээн болсон дээдсийн хүүхэн, реалити шоуны од Ким Кардашьянтай адилхан харагдахын тулд их хэмжээний өр тавьжээ.

Энэ бүсгүй элдэв пластик мэс ажилбарт нэлээдгүй мөнгө зарцуулаад өрөө барагдуулахгүй байгаа учраас өдгөө түүнийг банкууд элдэн хөөж байгаа аж.

24 настай Клэр Лисон дээдсийн хүүхэн Ким Кардашьяны ер бусын гадаад үзэмжээс болж дэндүү “тэчъяадсан” тул түүнтэй усны дусал шиг адилхан болохыг хүсчээ.

Өдгөө тэрбээр элдэв мэс ажилбар, хувцас хэрэглэл, гоо сайхны ажилбар зэрэгт 30 мянган доллар зарцуулаад байгаа юм. Гадаад үзэмжээ өөрчлөх ажлыг Клэр шүдээ цайруулж, хөхөө томруулахаас эхлүүлжээ.

"Их засварт" орохын өмнө

Холливудын оддын гоёмсог инээмсэглэлтэй болохын тулд бүсгүй монгол мөнгөөр найман сая гаруй төгрөг зарцуулж, сэргэр хөхтэй болохын тулд 17 сая төгрөг салхинд хийсгэжээ. Улмаар Лисон үстэйгээ зууралдаж эхлэв. Шүтээнтэйгээ адилхан үстэй болохын тулд тэрбээр 7700 доллар зарлагаджээ. Сар бүр Клэр оо энгэсэг болон хувцсанд чамгүй мөнгийг зарцуулдаг байна.

"Их засварын" дараа

Гэхдээ одоогоор Клэр Лисон шүтээнийхээ хамгийн онцлог зүйлтэй адилхан болж чадаагүй байгаа гэнэ. Өдгөө бүсгүй үлэмж хэмжээтэй өгзөгтэй харагдахын тулд тусгай силиконон дотортой дотоож өмсөж байгаа аж. Гэвч удахгүй тэрбээр өгзөгөө мэс заслын аргаар томруулна гэдэгтээ итгэлтэй байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ