Хуурамч эрүүл мэндийн дэвтрийг 20 мянгаар өгч байжээ

Жил бүрийн наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд шинжилгээ өгч, ямар нэгэн халдварт өвчин илрээгүй тохиолдолд эрүүл мэндийн дэвтэр олгон баталгаа гаргаж өгдөг. Харин энэ жилийн хувьд нийтийн хоол, хүнсний худалдаа эрхлэгчдийн тоо огцом өссөн. Гэтэл дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлээс тэр дундаа БГД-ийн ЭМН нь худалдаа эрхэлж буй иргэдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулахгүйгээр 20 мянган төгрөг хураан авч хуурамч дэвтэр олгожээ.

Үүнийг НМХГ-ын байцаагчид хяналт, шалгалтын явцад илрүүлж, хуурамч 20 дэвтрийг хурааж авсан байна. Түүнчлэн бусад дүүрэг болон Хүй долоон худагт ч ийм асуудал гарсан бөгөөд одоогоор ямар байгууллага, хэн гэдэг албан тушаалтан ийнхүү ноцтой зөрчил гаргасныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ