Хүйтэн хөндий эхнэрээсээ сална

Каратэгийн хар бүстэй Зимбабве Улсын иргэн Уилфред Машауа шүүхэд хандан өөрийг нь дэндүү хүйтэн хөндий аашилдаг эхнэрээс нь салгаж өгөх хүсэлтийг тавьжээ. Түүний эхнэр эхнэрийн үүрэгт ажлаа хийх үедээ орь дуу тавьдаггүй, ямар ч бэлгийн дур тачаал байхгүй гэж энэ эр мэдэгдэв.
Үргэлж сэтгэл гонсгор явдаг эр нөхөр нь шүүх хуралдааны үеэр “Би бол каратэчин хүн. Тиймээс хэзээ нэгэн цагт өөрийгөө хянаж чадахаа болин түүнд өвдөлтийг мэдрүүлж чадах юм” гэж өгүүлжээ.
Харин ямар ч дур тачаалгүй хэмээгдсэн эхнэр нь өөрийгөө тийм биш гэж онцлоод зүгээр л нөхөр нь нууц амрагтай болсон тул хий дэмий шалтгаан тоочиж салахаар зүтгэж байна хэмээв. Талуудын тайлбарыг сонсоод шүүгч нар шийдвэр гаргах хугацаагаа хойшлуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ