Малайзын онгоц сүйрсэнд Украин гарцаагүй буруутай

{!!!right!!!}{---left---}Малайзын иргэний агаарын тээврийн “Boeing 777” нисэх онгоц Донецк мужийн агаарт сүйрсэнд Украин гарцаагүй буруутай гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, төрийн тэргүүн эдийн засгийн асуудлын тухай зөвлөлгөөн дээр ингэж мэдэгджээ.

“Нутаг дэвсгэрийнх нь агаарт нисэх онгоц сүйрсэн улс энэ аймшигт эмгэнэлт явдлын хариуцлагыг хүлээх ёстой нь маргаангүй” гэж Оросын ерөнхийлөгч хэлсэн байна. “Хэрвээ энэ нутагт амгалан тайван байсан бол, Украины зүүн өмнөд нутагт байлдааны ажиллагааг сэргээгээгүй бол, ийм эмгэнэлт явдал болохгүй байсан юм” хэмээн Путин итгэлтэй өгүүлжээ.

Оросын ерөнхийлөгч сүйрлийн шалтгааныг нарийн мөрдөн шалгахын тулд иргэний байгууллагуудад байгаа бүхий л боломжийг ашиглан бололцоотой бүхнийг хийхийг Засгийн газартаа даалгажээ. “Энэ бол огт байж болшгүй зүйл бөгөөд зохих дүгнэлт хийлгүйгээр хэн ч үүний хажуугаар зүгээр өнгөрөх эрхгүй, тэр тусмааболсон хэрэг явдлын тухай бодитой мэдээлэл бидний гарт байгаа үед" гэж тэр хэлжээ.

Ерөнхийлөгчийн даалгаврын дагуу онгоцны сүйрлийг мөрдөн шалгахад шаардлагатай тусламж үзүүлэхээ ОХУ-ын цэргийн эрдэм шинжилгээний байгууллагууд, БХЯ илэрхийлжээ. Мөн үүний өмнөхөн Владимир Путин Малайзын ерөнхий сайд Нажиб Разакт эмгэнэлт илэрхийлжээ.

Путин Бразилийн Форталеза хотоос нутагтаа дөнгөж ирээд байсан бөгөөд ирмэгцээ Барак Обаматай утсаар ярьж олон хүний амь насанд хүрч, олон зуун мянган украин хүнийг Орост дүрвэхэд хүргэсэн Украины зүүн өмнөд нутаг дахь байлдааны ажиллагааг хоёр тал нэн даруй, заавал зогсоох шаардлагатай байгааг Путин онцолжээ.

Донецк мужийн агаарт болсон эмгэнэлт явдлаас хойш барагцаалвал хоёр цагийн дараа Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн хэвлэлийн албатөрийн тэргүүний албан ёсны байр суурийг илэрхийлсэн байна. Порошенко “Boeing 777” нисэх онгоцонд тохиолдсон эмгэнэлт явдлыг олон улсын байгууллагуудтай хамтран мөрдөн шалгахыг уриалжээ.

“Энэ нисэх онгоцыг сөнөөснийг бид бид үгүйсгэхгүй байгаа бөгөөд Украины зэвсэгт хүчин агаар дахь байг сөнөөх ямар ч ажиллагаа явуулаагүй” гэж Украины талын албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Пүрэв гаригт сүйрсэн Малайзын нисэх онгоцонд багийн 15 гишүүн, 283 зорчигч, түүний дотор бага насны гурван хүүхэд явсан байна.“Malaysia Airlines” компанийн мэдэгдсэнийг иш татан Оросын “РИА Новости” агентлаг ингэж мэдээлжээ. Өмнө нь 280 орчигч явсан гэж мэдээлж байсан юм.

Нисэхийн компанийн мэдээлснээр, нисэх онгоцонд Нидерланд, Австрали, Малайз, Индонез, Британи, Герман, Бельги, Филиппин, Канадын иргэд явсан байна. Бас 41 зорчигчийн иргэний харьяаллыг одоогоор тогтоогоогүйбайгаа ажээ. Зарим мэдээгээр, тэдний дунд америкийн 23 иргэн байсан бололтой.Багийн бүх гишүүн нь малайзчууд байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ