Гиннесийн номд орсон нугараач эх орондоо ирнэ

Дэлхийн дээд амжилт тогтоож, Гиннесийн номд бичигдсэн уран нугараач монгол бүсгүй ирэх сарын 25-нд эх орондоо ирэх аж. Тэрбээр Италийн цирктэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд Унгарын Будапешт хотын “Циркус Максимус”-ын төв театрт уран нугаралтын "зубник" төрөл болох шүдээрээ тулгуур төмрийг зууж “хоёр минут 34 секунд” тогтож, Гиннесийн амжилтыг эвдсэн юм. Түүний батламжийг өнгөрсөн сарын 25-нд гардуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ