Стресс илчлэг шатаах үйл явцыг удаашруулдаг

Стресст орсон үед хавьгүй бага илчлэг шатдагийг америкийн Охайо муж улсын их сургуулийн эрдэмтэд нотложээ. Туршилт хийх үеэр түүнд оролцсон эмэгтэйчүүд хоёр хэсэгт хуваагдаж, гэхдээ адилхан хоол идэж байсан байна. Хоол нь нийтдээ 60 грамм өөх тос, 930 калори бүхий өндөг, хиам, цацагт хярууны мах, булочкин талх, соуснаас бүрдэж байжээ.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн стрессийн хэмжээг шалгасан байна. Тэд найз нөхөд болон хамт ажиллагсадтайгаа маргалдах, гэр бүлд таагүй байдал үүсэх, ажил дээр элдэв асуудал гарах зэрэг янз бүрийн шалтгаанаар стрессийн байдалд орж байжээ. Бүх бүлгээс 6 эмэгтэй л стресст орохгүй байж чаджээ.

Өдөрт нэг болов ч удаа стрессийн байдалд орж байсан эмэгтэйчүүд хоол идсэнээс хойш 7 цагийн хугацаанд 104 калориас бага илчлэг зарцуулж байсан байна. Яваандаа энэ нь эмэгтэйг нэг жилд 5 килограмм илүүдэл жинтэй болгодог ажээ. Эмэгтэй хүний стресс нь бие махбодийн өөх хуримтлуулах чадвар шууд шалтгаалдаг инсулин ялгаруулахад нэрмээс болдог байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ