“Microsoft” өрсөлдөх чадвараа сайжруулж бүтцийн өөрчлөлт хийнэ

“Microsoft” корпорацийн нийт ажиллах хүчний 14 хувьтай тэнцэх хэмжээний буюу 18 мянганажилтнаа цомхотгох тухай мэдэгдсэн билээ.

“Microsoft” корпорацийн эдгээр ажилтны дийлэнх нь буюу 12 мянга 500 нь “Nokia” салбар нэгжийнх юм байна. Энэ удаагийн цомхотголд борлуулалт, маркетинг болон инженерчлэлийн салбарын ажилчид хамрагдах аж.

“Microsoft”-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделлагийн хувьд өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна суурин болон зөөврийн компьютерийн эрэлт буурч байгаатай уялдан гар утас үйлдвэрлэл, клауд үйлчилгээний салбарт түлхүү анхаарах аж.

“Microsoft”корпорацийн цомхотгол 2015 оны зургадугаар сарын 30-ны өдөр албан ёсоор дуусах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ