Голд осолдсон таван иргэний хоёрынх нь цогцсыг олжээ
Сэлэнгэ аймгийн Ерөө голын гүүрний орчим 18-20 насны таван иргэн голд осолдсон харамсалтай хэрэг наадмын үеэр болсон билээ.
Тус газарт Онцгой байдлынхан ажилласнаар өчигдөр осолдсон таван иргэний хоёрынх нь цогцсыг олжээ. Эрлийн ажиллагаанд Онцгой байдлын 100 гаруй албан хаагч оролцож буй бөгөөд өнөөдөр ч эрэл үргэлжилж байгаа аж.
Д.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ