Гурван уралдаанч хүүхэд хүндэвтэр гэмтжээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газраас Үндэсний баяр наадмын хурдан морины уралдаанд хяналт тавьж ажилласан талаар мэдээлэл хийлээ.
Үндэсний их баяр наадамд \Хүй долоо худаг\ 7-18 насны 511 уралдаанч хүүхэд бүртгэгдэж есөн насны 1751 морийг унаж уралджээ.
Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэлийг уралдаанч хүүхдүүдэд өмсүүлэх шаардлагыг тавьж ажилласны үр дүнд уралдаанч хүүхдүүд 100 хувь хамгаалалтын малгай, цээживчтэй уралдаанд оролцож 80 гаруй хувь нь өвдгөвч, тохойвчтой уралдаанд оролцжээ. 19 хүүхэд мориноосоо унаж гурван уралдаанч хүүхэд хүндэвтэр, найман хүүхэд хөнгөн гэмтэл авч, найман хүүхэд гэмтээгүй гэнэ.
Д.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ