“Хар пи-ар“ба нууц амрагууд

Оросын “Р-техно”Тагнуулын агентлагийн тэргүүн Андрей Масалович “Хар пи-ар“-ын талаар ихэд сонирхолтой зүйлийг хэлжээ. ”Хар пи-ар“ нь цөмийн дайны нэгэн адилнэг л хязгаарлалттай. Дайсны чулуун дээр чулуугаа үлдээхгүй байж болно. Гэхдээ ямагт хариу цохилт өгөхөд бэлэнбайх ёстой. Тиймээс стратегийн “хар пи-арт” ийм маягийн хэрэгслүүдийг тунгаар ашигладаг. Харин хуулийн хувьд бол өрсөлдөгчөө гутаан доромжлоходямарчсаад бэрхшээл үгүй юм” гэсэн байх юм. Ер нь бол бусад шинжээчдийн үзэж буйгаар ч,өрсөлдөгчөө гүтгэнгүжирдэх нь хар пи-арын заавал байх ёстойнэг хэсэг гэнэ. Бүр тэгээд гүтгэн доромжлох,эргэлзээтэй зүйлсийг хөндөхдөө тун тохиромжтой цагийг олсон байдаг гэжээ. Шинжээчдийн гаргасан тоо баримтаар, сонгуулийн өмнөх нийт сурталчилгааны 70 хувийг ийм төрлийн сурталчилгаа эзэлдэг бөгөөд үүний эсрэг авах арга хэмжээг өнөөдрийг хүртэлх хугацаанд хаана ч тодорхойлж чадаагүй байгаа аж.

Тэрчлэн ”Хар пи-ар“ –ын жишээнүүдээс онцлоход Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози эрх мэдлээ шилжүүлэх хүртлээ өч төчнөөн эмэгтэйтэй нэр холбогдсон талаар шуугиан дэгдэж байсан. Хэдийгээр тэр ньТөрийн тэргүүний бүрэн эрхээ Франсуа Олландад шилжүүлэхэд шууд нөлөөлсөн гэж хэлэх боломжгүй ч, тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэдгийг ажиглагчид хэлдэг. Мөн сонгогчдод ихээхэн нөлөөлсөн мэдээллүүд юу байсныг ч харахад тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат явагдахын өмнө Николя Саркозигийн талаарх сонин, хачин мэдээллүүд илүүтэй цацагдаж эхэлсэн. Түүнийг Францын ерөнхийлөгчийн анхны сонгуулийн сурталчилгаагсанхүүжүүлсэн гэгддэг Муаммар Каддафийн хүүтэй холбоотой байгаа талаар мөн зэвсгийн наймааны тухай мэдээллүүд ар араасаа гарсан юм. Хэдийгээр эдгээр мэдээлэл үнэн, худал эсэх нь чухал биш гэж улстөрийн ажиглагчид хэлж байсан ч, эцсийн дүндээ сонгогчдын сэтгэлзүйг эргүүлэхэд нөлөөлсөн л байгаа юм.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ