Цагдаагийн дарга бүсгүй иргэдээс авсан мөнгөө одоо болтол ашиглаагүй гэлээ

Пусан хотын цагдаагийн газрын дарга И Гым Хён нь Солонгос улсын түүхэн дэх хамгийнцагдаагийн газрын анхныэмэгтэй дарга юм.

Тэрээр албан тушаалаа аваад 2 жил болж байгаа бөгөөдтүүнийг 5 сая воны авилгал авсан тухай мэдээ өнөөдөр нийтлэгдлээ.

Өнгөрсөн 2 сарын 3-нд түүний албан тасалгаанд Пусан хотын нэгэн дүүргийн иргэд ирэн ажлаа амжилттай сайн хийж байгаад баяр хүргэн , ажилтнууддаа зориулан хэрэглээрэй хэмээн 5 сая вон , хананд өлгөдөг уран зураг бэлэглэсэн байна. Цагдаагийн газрын дарга И Гым Хён нь тухайн үед олон хүний өмнө дугтуйнд хийн 5 сая вон гэж бичсэн мөнгийг гарданавсан ч гарахдаа мартаад гарсан бөгөөд хэдхэн хоногийн дараа түүнд энэ тухай хэлэхэд нь авч сейфиндээ хийсэн байна.

Маш их завгүй ажилладаг би дээрх мөнгөний тухай мартаад удаж байна, тэр мөнгө одоо ч миний сейфинд байгаа гэж хэлсэн тэрээр энэхүү мөнгийг цаг, наргүй ажиллаж байдаг мөр нэгт ажилтнууддаа зориулан нэг удаа хоолонд оруулна хэмээн тооцоолж орхисон ч мартсан байна хэмээн хариу мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ