Энэ бичлэг дээрх хулгай хийж буй хүнийг харсан үзсэн, таньж мэдэх хүнд өндөр шагналтай

Автомашинаас хулгайлах хэрэг сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад тасралтгүй бүртгэгдэх болсон. Тиймээс ч иргэдэд байнга анхааруулж, сэрэмжлүүлж байдаг. Энхтайвны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE нэртэй дугуй засварынгазраар үйлчлүүлж байхдаа иргэн Э машинаасаа эд зүйлээ алдсан байна. Энэ тухайгаа фэйсбүүк хуудсаар жиргэж, бусдад анхааруулж, хулгай хийсэн этгээдийг таньж мэдэх хүн байвал холбоо барихыг хүссэн байна. Тэрбээр “2014-07-18-ны өдрийн 14:10 цагийн үед Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE нэртэй дугуй засварын газрын гаднаас Lexus 570 саарал машинаас бор өнгийн савхин гар цүнх хулгайд алдлаа. Цүнхэнд хувийн болон албаны олон тооны түлхүүр, баримт бичгүүд, төлбөрийн картууд, мөнгө алдагдсан тул олсон хүн болон хулгай хийж байгаа хүнийг таньж мэдэх хүн дараахи утсаар холбоо барина уу??? ӨНДӨР ШАГНАЛТАЙ !!!! УТАС : 95753907, 98221085 цааш нь share хийж өгнө үү !!!” хэмээжээ. Тиймээс автомашиндаа үнэтэй эд зүйл, чухал бичиг баримт, гар цүнхээ орхихгүй байх хэрэгтэй байна. Мөн хулгайчид боломж олгохгүй байхын тулд автомашинаа байнга түгжиж, хаалга, цонхыг нь сайн шалгаж байхад гэмгүй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ