Салахдаа тулвал хуулиараа ээжид нь охиноо алдчихгүй байгаа?

Би одоо 26 настай. Анх 20-тойдоо эхнэртэйгээ танилцаж 5 жил хамт амьдарч түүнээсээ 2 жилийн өмнө хөөрхөн охинтой болоод дутагдах юмгүй саяхныг хүртэл сайхан амьдарч байсан. 9 сарын өмнө шөнө ирсэн дуудлагаас хойш түүн рүү нэг залуу байнга залгадаг болсныг олж мэдсэн. Тэр үед эхнэр маань хүүхдээ гэртээ хардаг байсан болохоор надад бодох юм байгаагүй. Дараа нь хадамд охиныг маань орхиод 5, 6 удаа уулзсаныг нь санаандгүй мсж-г нь уншаад мэдчихэж байж билээ. Дотор пал хийгээл явчихлаа. Нөхөр чинь мэдээгүй биздээ гэх тэр мсж-г уншихад маш их гомдсон.

Тэр явдлаас хойш намайг мсж-г нь уншсан байж магадгүй гэж хар авсан бололтой орой ирэх болгонд бүх дуудлага мсж хоосон байдаг болсон. Анзаараад байхад утасныхаа дууг хаагаад, гэрт утас нь ил харагдахаа байсан болохоор дугаарыг нь шүүхэд нөгөө л нэг танил дугаар өдөрт 4, 5 удаа зоолттой байлаа. /10 жилийнх нь залуу эхнэр хүүхэдтэй хүн, бид 2 дөнгөж уулзаж эхэлж байхад араас нь гүйгээд намайг нилээн сандаргаж бас уурлуулдаг байсан нөхөр мөн гэдгийг ч мэдсэн/

Би тэр өдөр гарч яваад 2 хоног харилгүй гадуур явсан. Гэртээ ирээд яагаад гэж асуусан ч зүгээр л найзууд гээд яаж ч асуусан гүрийгээд бид 2 хэрэлдэж бөөн юм болоод сүүлдээ би хартай тэнүүлч хөгийн новш болоод дууслаа. Тэр явдал болсон өдөр дотроо хичнээн гомдсон ч гэлээ охиноо бодоод босгосон амьдралаа гээд энэ явдлыг ингээд хаяхаар шийдсэн. Би эхнэрээсээ чамайг худал хардсанд уучлаарай гээд уучлалт гуйсан. Тэр ч гэсэн миний мэдэхээр дахиж тэр залуутайгаа холбоотой байхаа болисон юм. Даанч юм нэгээр дуусахгүй гэдгийг 9 сарын дараа өнөөдөр ухаараад шөнийн 4 цагт гэртээ ганцаараа энэ захиаг бичиж сууна.

Сүүлийн 1 сарын турш би гэртээ эхнэргүй охинтойгоо л цуг амьдарч байна. 6-д тардаг ажлаасаа ямар нэг шалтаг хэлээд шөнө 12 цагаас нааш гэртээ ирэхгүй охиндоо ч харагдахгүй, амралтын өдрөөрөө хагасайндаа найзууд ажлыхантайгаа зугаалаад шоудаад бүтэнсайнд өдөржин унтаад нэг ийм л өдрийн дэглэмтэй болчихож. Эхнэрээ хамгийн сүүлд гэрээ хэзээ цэвэрлэж, хэзээ гарынх нь хоол идсэнийг мартжээ. Ядаж байхад өчигдөр орой би мсж-г нь уншчихлаа хэн гэдгийг мэдэхгүй дахиад л нөгөө асуудал, хар мянган мсжээ харин ч хормын дотор устгаж байна лээ.

Завгүй ажилтай хүний амьдрал нүдэнд харагдаад би уурласан би гомдсон тэр гүрийсэн. Хүн ингэж өөрчлөгддөг гэж үү саяхан надад ямар их хайртай гэдгээ үгээр илэрхийлж чадахгүй гээд байсан миний охины ээж одоо танигдахын аргагүй ууртай орилсон хүн болчихоод охиныг минь аваад ээж аав руугаа аваад явчихлаа! Би яах вэ? Салахдаа тулвал хуулиараа ээжид нь охиноо алдчихгүй байгаа? Ээжээс нь болоод 2 жил хүүгээ хараагүй хүн байдаг юм байна…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ