"Сувилагч тандаа баярлалаа" арга хэмжээ болно

Дэлхий дахинаа жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдрийг сувилагч нарын баяр болгон тэмдэглэж ирсэн билээ. Уг өдрийг угтан Монголын сувилагчдын нийгэмлэгээс хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.
"Сувилагч тандаа баярлалаа" нэртэй энэхүү арга хэмжээнд 1000 сувилагч оролцох бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээ маргааш 14.00 цагт Тусгаар тогтнолын ордны Бага танхимд болох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ