Пепси бренд, Монголын Ротаракторууд байгаль эхээ хайрлах үйлст нэгдлээ

Монголын ротарактуудын “Ажил үүрэг, зүүсгэл солилцох ёслолын арга хэмжээ” өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол шилтгээн цогцолборт зохион байгуулагдсан бөгөөд Жи Эн Бевережис ХХК-ний Пепси бренд Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллажээ. Энэхүү үйл ажиллагаанд ротарактын нийт 9 клубын 180 орчим залуус хамрагдаж, харилцан туршлага солилцлоо. Уг ёслолын арга хэмжээний үеэр жил бүражилтнуудыг шинээр томилж, клуб тус бүрийн ерөнхийлөгчид зүүсгэлээ гардан авдаг билээ.
Энэ үеэр ротаракторуудад чиглэсэн сургалт зохион байгуулагдсанаас гадна багууд хөгжөөнт тоглоом тоглож цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрөөжээ. Нийгэм рүү чиглэсэн сайн үйл хийдэг ротарактын залуус энэ удаа ч байгаль эхээ хайрласан мессежийг Пепси брендтэй хамтран хүргэсэн байна. “Pepsi loves nature” уриан дор хөгжөөнт тоглоом явагдаж, залуус уусан ундааныхаа хуванцар савыг ашиглан “Хуванцар савыг дахин ашиглах нь” тэмцээнийг зарлан явуулжээ.
Тэмцээнд багууд тун идэвхтэй оролцсон бөгөөд хуванцар савыг ашиглан автомашин, цэцгийн сав, зүүлт, хувцас гоёл чимэглэлийн зүйл зэрэг олон бүтээлийг урлав. Нутаг орныхоо тусын тулд ажиллаж олон улсын ойлголцол, хүн бүрт ээлтэй сайн санааг дэмжихийг эрхэмлэгч хэн бүхэнд үйл ажиллагаа явуулах өргөн боломж олгодог ротарактын шинэ ажилтан залуус болон гишүүд ажил үүргээрээ дамжуулан олонд тустай сайн үйлсийг үргэлжлүүлэх төдийгүй өргөжүүлэх зорилт тавин ажиллах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ