Яруу найрагч бүсгүйн ертөнцөөр аялаарай

“МЗЗХ”-ноос С.Буяннэмэхийн нэрэмжит Номын өргөөнд баасан гараг бүрийн 18.30 цагт уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу зохиолчдын зөвлөл” буюу “ЗЗЗ” утга зохиолын энэ удаагийн дугуйланд Г.Сэр-Одын нэрэмжит яруу найрагч, орчуулагч, МҮОНР-ийн “Боломж” хөтөлбөрийн редактор Б.Төгсжаргал уригдлаа. Тэрбээр "Бясалгагч охины зүүд" шүлгийн түүвэр, "Айсуй" сэтгүүл зүйн тэмдэглэл сурвалжилга, мөн "Хятад-Монгол хэлц үгийн толь"-ийг хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Базаррагчаа, "Хятад-монгол хэлний зүйл хуваасан толь бичиг" номыг хятад судлаач Ө.Дашдоржтой хамтран бүтээж, саяхан номын баяраа хийсэн юм. Өмнө нь 2004 онд "Сарны өвөрт хонолоо" яруу найргийн ном, 2006 "Бүсгүй хүн шүлэг л байдаг" шүлгийн түүвэр цомгоо монгол, англи, хятад хэл дээр хэвлүүлж олны хүртээл болгосон байна. Түүнчлэн утга зохиол, сэтгүүл зүй, орчуулгын 10 гаруй ном редакторлож, төв орон нутгийн радио, телевиз сонины газар ажиллаж, 100 гаруй нийтлэл тэмдэглэл нэвтрүүлэг бэлтгэжээ. Залуус маань яруу найрагч, орчуулагч бүсгүйтэй уран бүтээлийн тухай чөлөөтэй ярилцаж, шүлэг зохиолын дээжээсээ унших юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ