“Боинг”-ийн сүйрэлд Орос холбогдолтой гэдгийг нотлох баримтыг АНУ олсонгүй

Украинд Малайзын “Боинг” нисэх онгоц унасанд Орос улс шууд холбогдолтой гэдгийг нотлох баримт АНУ-д алга байна. Нисэх онгоцыг салан тусгаарлагчид эндүүрч сөнөөсөн бололтой.Ассошиэйтед пресс агентлагийн мэдээлснээр, америкийн тагнуулын албаны дээд тушаалын ажилтнууд мэдээлэл хийх үеэрээ ингэж мэдэгджээ.
“Malaysian Airlines” компанийн “Боинг-777” нисэх онгоцыг зенитийн пуужинт “Бук” цогцолбороос харавсан пуужингаар сөнөөсөн болов уу гэж тагнуулын албаныхан хэлсэн байна. Гэхдээ “Бук” цогцолборыг оросын цэргийнхэн удирдаж байсан эсэх, зенитийн пуужинт цогцолборын багийнхан Орост бэлтгэл сургуулилт хийсэн эсэхийгнотлох баримтбайхгүйг америкийн тагнуулынхан хүлээн зөвшөөрчээ.
“Салан тусгаарлагчдыг зэвсэглэснээр, сүйрэл болох “нөхцөл бүрдүүлсэн” гэж Вашингтоны засаг захиргаа Оросын талыг буруутгаж байсан юм. Ингэхдээ Оросын дэвшүүлсэн “Боинг” унасан тухай хувилбаруудыг америкийн төлөөлөгчид няцаагаад, үүнийг үнэнд нийцэхгүй хэмээн тодорхойлсон байна.
ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын шуурхай удирдах газрын дарга, дэслэгч генерал Андрей Картапов даваа гарагт БХЯ-нд тусгай мэдээлэл хийхдээ, “Malaysia Airlines” компанийн “Боинг-777” нисэх онгоц унах үед яг тэр цэгт украины байлдааны Су-25 нисэх онгоц байсан. “Боинг”-ийг сөнөөх боломж энэ нисэх онгоцонд байсан гэж мэдэгдсэн юм.
Украины эрх баригчид энэ зэмлэлийг няцааж,харин АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч Мари Харф мягмар гарагт хэлэхдээ, Оросын танилцуулсан сүйрлийн тусгай мэдээлэл нь Вашингтоны засаг захиргаанд байгаа тэр мэдээллээс өөр байна гэж мэдэгджээ.
Малайзын эрх баригчид сүйрсэн “Боинг” нисэх онгоцны хоёр хар хайрцагийг Нидерландын мөрдөн байцаагч нарт шилжүүлэн өгсөн байна.Нидерландын засгийн газрыг мэдэгдлийг иш татан Франс пресс агентлаг ингэж мэдээлжээ.
Дараа нь хар хайрцагуудыг Их Британид аваачих бөгөөдэнд Фарнборогийн нисэхбуудлын мэргэжилтнүүд бичлэгийг тайлж уншина гэдгийг гадаад бодлогын байгууллагынхан нотложээ. Бичлэгийг уншихад ердөө 24 цаг шаардагдана гэж нисэх онгоцны осол сүйрлийг мөрдөн шалгах газар харъяанд нь байдаг Их Британийн тээврийн яамныхан дурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ