Хоёр галт тэрэг мөргөлдсөн золгүй осол гарчээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос 270 километрийн зайтай орших Ганвонмужид хоёр галт тэрэг мөргөлджээ. Ослын улмаас нэг зорчигч амиа алдаж, 91 хүн гэмтсэн байна.
Ганвон мужийн цагдаагийн дарга Ким Вон Су хэлэхдээ “47 настай нэг эмэгтэй амиа алдсан. Мөн бэртсэн 52 зорчигчийг эрчимт эмчилгээнд хамруулсан. Алан хядах ажиллагаа биш. Санамсаргүй осол” гэжээ.
“Мунгок вокзал нь нэг замтай. Өмнөх галт тэрэг хөдлөөгүй байхад дараагийнх нь ирж зогссоноос осол гарсан” гэж шинжээчид үзжээ.
Зам тээвэр, дэд бүтцийн яамны төлөөлөгч Ли Кван Вон төмөр замын хяналтыг системийг шалгаж, мөргөлдсөн шалтгааныг тодруулна гэдгээамлаж, амиа алдсан зорчигчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн Сөүл хотод Ерөнхийлөгч Пак Ын Хэ-г улсаа муу удирдаж байна хэмээн буруутгаж, тайван жагсаал зохион байгуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ