Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган мэдээлэл хийлээ

УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг баталсантай холбоотойгоор Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус хууль батлагдсанаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой болсон юм. Ингэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн жагсаалтыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаас батлах аж. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлснээр энэ онд улсын төсөвт 1-1.5 тэрбум хүртэлх ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой болно.Харин хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар хүлээн авах, тусгай зөвшөөрлийг нь дугаараар олгох зэрэг ажлыг хийхээр ажиллаж байгааг тэрбээр дуулгалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ