Оны эхний хагаст 10 сая тонн нүүрс экспортолжээ

Монголын өмнөд бүсийн томоохон уурхайнуудын бүтээдэхүүний жилийн нийт хэмжээг Дэлхийн банкнаас урьдчилан тооцжоо.Манай улс энэ онд 31 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон. Гэсэн хэдий ч оны эхний хагас жилийн байдлаар ердөө 10 сая тонн нүүрс экспортолжээ. Эхний хагас жилд 17 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон нь ийнхүү долоо орчим сая тонноор дутаж байна. Үүний гол шалтгааныг Хятадын зах зээл дэх коксжих нүүрсний нийлүүлэлт ихсэж, үнэ буурсантай холбон тайлбарлаж байна. Коксжих нүүрсний үнэ нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 45 орчим хувиар буураад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ