Ши Зиньпин Монгол удамтай юу?

Монголын хэвлэлд саяхан нэг маргаан дагуулсан материал нийтлэгджээ. Монголын үндэсний их сургуулийн багш, хятад судлаач доктор Ж.Баясах нэг өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа уншигчдын дургүйг хүргэсэн зүйл хэлсэн байна.

БНХАУ-ын дарга, ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Зиньпин Монгол гаралтай хэмээн Ж.Баясах дурджээ. Хятад судлаач маань Ши Зиньпинийг Шаньси мужийнх гэдгийг үндэслэн ийм дүгнэлт хийсэн аж.

Хятадын энэ мужид тэр аяараа монгол гаралтай хүмүүс суудаг гэж доктор Ж.Баясах хэлсэн байна. Үнэхээр, Юань улсын үед Монголын их хаан Хубилай хятадын мужуудад нэр өгч байжээ. Шаньси гэдэг нь орос руу орчуулвал, “Уулын баруун бие” гэсэн утгатай ажээ. Тэр үед чухамхүү монголчууд мужийн захирагч байсан байна. Жишээлэхэд, Мухулай баатар (1170-1223) Шаньси мужийн захирагч байжээ. Одоо болтол тэнд түүний удмынхан суудаг гэж Ж.Баясах дурджээ.

Тиймээс, Шин Зиньпиний судсаар монгол цус урсаж байгаа гэсэн дүгнэлтийг хятад судлаач хийгээд, тэр гадна төрхөөрөө монгол хүнтэй төстэй гэжээ. Тийнхүү, “Баясахын онолын” хариуд Монголд шүүмжлэлийн давалгаа давалгаалсан байна.

Уншигчид докторыг “хятадын эрлийз” хэмээн цоллож, түүнийг “монголчуудын тархийг угаахаар” санаархаж байна гэж үзэж байна. Ингэж шүүмжилж буйд гайхах явдалгүй бөгөөд нүүдэлчдийн хойчис монголчууд тус оронд мэдээллийн түрэмгийлэл хийх гэсэн Хятадын аливаа санаархалд тун эмзэглэн ханддаг билээ.

Эх сурвалж: Буриадын ARD агентлаг

http://asiarussia.ru/news/3637/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ