Филадельфийн эрдэмтэд ДНХ-ийн Cas9 нэртэй ферментийн тусламжтайгаар ХДХВ-ийн вирусыг бүрэн устгах арга замыг нээжээ

Хүний дархлал хомдолын вирус (ХДХВ) нь Дархлалын олдмол хомсдол ДОХ өвчнийг үүсгэдэг. ХДХВ нь нийгэмд аюултай, үр дагавар нь их, халдварлах замууд нь олон байдаг бөгөөд өвчний эсрэг тэмцэх бие махбодийн хамгаалах тогтолцоог гэмтээдэг.
Дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй ч халдвараа тараах эрсдэлтэй байдаг.
Одоогийн байдлаар 35 сая орчим хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна гэсэн судалгаа байдаг бөгөөд 2013 онд гэхэд тэдний 2.1 сая нь уг өвчнөөр хорвоог орхисон байна.
Тэгвэл саяхан Филадельфийн эрдэмтэд ДНХ-ийн Cas9 нэртэй ферментийн тусламжтайгаар ХДХВ-ийн вирусыг бүрэн устгах арга замыг нээжээ.
Түүнчлэн Темплийн их сургуулийн Эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачдын ХДХВ-1-вирусыг устгах анхан шатны оролдлого амжилттай болсон байна. Эдгээр туршилт нь бусад хүнд хэлбэрийн халдварт өвчнийг анагаахад чухал түлхүүр болно гэдэгт эрдэмтэд найдлага тавьж байгаа аж.
Тус судалгааны хүрээлэнгийн доктор, профессор Камел Халили: “Практикт ашиглахад хараахан бэлэн болоогүй хэдий ч энэ бол туйлын чухал нээлт юм. Цаашид ДОХ-ыг бүрэн эмчлэх эм, бэлдмэл гаргаж авах чухал зорилт болоод байна” хэмээн ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ