Бин Ладентай бүжиглэж Обамад зодуулсан Ким Чен Ун

Хойд Солонгосын засгийн газар Хятадад тархсан их удирдагч Ким Чен Уныг шоглосон видео дүрсэнд ихээхэн санаа зовж байна. Тэд Бээжингийн эрх баригчдаас уг видеог устгахыг хүсчээ. Харин Бээжин "Бид чадахгүй" гэсэн товч бөгөөд тодорхой хариулт өгсөн аж. Интернэтэд маш хатуу хяналт тавьдаг Хятад улс үүнийг хийж чадах ч ийм зан гаргасан нь Хойд Солонгосын удирдагчид Бээжин найдахаа больсны шинж бололтой. Тус дүрс бичлэгт Ким удирдагч Осама бин Ладентай бүжиглэж, Обамад зодуулдаг. Энэхүүдүрс бичлэгийг Жанг нэрээр бүртгүүлсэн Сужоу хотын оршин суугч залуу бүтээсэн байна. Түүнийг Сөүлийн их сургуульд сурсан нэгэн гэсэн мэдээлэл байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ