Тайванийн ойролцоо иргэний агаарын тээврийн онгоц сүйрчээ

ТрансАзиа Эйрвэйс компанийн иргэний агаарын зорчигч тээврийн онгоц өнөөдөр Тайванийн Пенгу арлын ойролцоо осолджээ.

Онгоцны ослоор 45 хүн амиа алдсан бөгөөд есөн зорчигч амьд гарсан хэдий ч биеийн байдал нь муу байгаа хэмээн Тайванийн мэдээллийн төв агентлаг CNN агентлагт уламжилжээ.

Филиппин, Зүүн өмнөд Хятадыг нэрвэсэн хар салхи хэдийгээр Тайванийг чиглээд байгаа ч энэхүү онгоцны сүйрэл нь хөдөлгүүрийн гэмтлээс шалтгаалсан байж магадгүй гэнэ.

Одоогоор ослын шалтгааныг тодорхойлохоор мэргэжилтнүүд аврагчидтай зэрэгцэн ажиллаж эхэлжээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ