Буянт-Ухаа I хорооллын эздэд зээл олгож эхэллээ

Буянт-Ухаа I хороололд байр авах эрхтэй болсон иргэдэд арилжааны банкууд зээл өгөхгүй байснаас шинэхэн байрнууд эзнээ хүлээн байсан. Тэгвэл өчигдрөөс эхлэн арилжааны банкны доорх салбарууд Буянт-Ухаа I хорооллынхонд найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлжээ.

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журмын дагуу материалаа бүрдүүлээд очиход зээл авах бүрэн боломжтой болсныг ТОСК-иос мэдэгдлээ. Гэхдээ зөвхөн доорх салбаруудаас авах боломжтойг дахин дуулгая. Буянт-Ухаа I хорооллын хоёр дахь шатны сугалаа маргааш 15.00 цагт Спортын төв ордонд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ