Төрсөн эхийгээ харгис хэрцгий аргаар хөнөөжээ

П.Б гэгч нь өнгөрсөн гуравдугаар сард согтуугаар өөрийн төрсөн эх Р.О-г зодож бие махбодид нь олон тооны гэмтэл учруулан, харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж, өнгөрсөн сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн 99-р зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

П.Б-д холбогдох хэргийг Сум дундын 14-р шүүх энэ сарын 8-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч П.Б-г бусдыг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 15 жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ