Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөж эх орондоо ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн айлчлал өнөөдөр албан ёсоор өндөрлөж байна. Тиймээс Ерөнхийлөгч өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирэх юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийж Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахаар болсон нь онцлох явдал боллоо.Япон улс нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 14 оронтой байгуулсан байдаг бөгөөд 15 дахь орон нь Монгол болох боломж ийнхүү тус айлчлалаар тавигдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ