70 гаруй сая жилийн настай Т. Батаард зориулан марк бүтээжээ

"Монгол шуудан" компани "Т.Батаар" хэмээх шинэ марк гаргажээ. Тэрхүү маркыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ өнөөдөр Үлэг гүрвэлийн төв музейд боллоо.

Энэхүү маркыг Монгол улсаас хууль бусаар алдагдаж улмаар АНУ-ын Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд орох гэж байсан 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаард зориулан бүтээжээ.

Маркны анхны өдрийн дугтуй болон дардасны эх зургийг зураач Ч.Бат-Эрдэнэ зурсан бол Ж.Ганхуяг график дизайн дээр нь ажилласан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ