Монгол охин Канадын шатрын аварга болжээ

Сүүлийн үед Монголын ирээдүй болсон хүүхэд залуучууд маань гадны олон тэмцээн уралдаануудад оролцон өндөр амжилт гаргаж эх орныхоо нэрийг дуурсгасаар байгаа нь өөрийн эрхгүй бахархал төрүүлж байна. Тэдний нэгээс дурдвал, Канад Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын дундуур Монреал хотод зохион байгуулагджээ. Энэхүү тэмцээний 16-18 насны охидын ангилалд өрсөлдсөн Нямдоржийн Уранчимэг 5.5 оноотойгоор аваргалсан байна.

Тэрбээр 2008 рейтингтэй Гиблон Ребеккагийн дараа 1810 рейтингтэйгээр тэмцээнд оролцож долоон тойрог тогложээ. Ирээдүйн тамирчид маань зөвхөн бөх гэлтгүй оюуны болон багийн спортоор дэлхийд нэрээ цуурайтуулах мөч ойрхон байгааг харах нь бахархмаар.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ