110 зорчигчтой иргэний агаарын онгоц сураггүй болж эрэн хайх ажиллагаа эхэлжээ

Африкийн Буркина Фасо улсаас Алжирын нийслэлийг зорьсон Эйр Алжириа компанийн иргэний зорчигч тээврийн 5017 нислэгийн MD83 нислэгийн удирдах төвөөс онгоц холбоо тасраад байна.

Буркина Фасо болон Алжир, мөн эдгээр улсын дунд орших Мали улсын радарт ч онгоц харагдахаа больсон бөгөөд хөөрснөөсөө хойш 50 минутын дараа холбоо тасарч улмаар шуурхай мэдээлэл цацаж эхэлжээ.

Одоогоор дэлхий нийт Алжирын онгоц сураггүй болсон явдлыг анхааралтай ажиглаж бүх хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Онгоцонд нийт 116 хүн явсан бөгөөд тэдгээрийн 110 нь зорчигч, 2 нисгэгч, 4 багийн гишүүнтэй ниссэн байна.

Хэдийгээр онгоцыг бүрэн бүтэн, зорчигчид нь эсэн мэнд байгаасай хэмээн Алжирын талаас найдаж байгаа боловч Мали улсын нутагт онгоцыг осолдсон байж магадгүй хэмээн эхний байдлаар болзошгүйтаамаг гаргаж тус улсын нутаг дэвсгэр дэх НҮБ-ын энхийг сахиулах хүчин болон түүний командлагч бригадын генерал Коко Эссьенээс тусламж гуйгаад байгаа аж.

Эрэн хайх ажиллагаа Буркина Фасо болон Мали улсын нутаг дэвсгэрт хэвийнэ эхэлсэн бөгөөд тэдгээр улсуудын нутаг дэвсгэрийг дамнан оршдог Сахарын элсэн цөлийн хаа нэгтээ онгоц ослын буулт хийсэн болов уу хэмээн цөлийг нэгжиж эхэлжээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ