Өнөөдөр Системийн админы өдөр

Олон нийттэй харилцах болон гэр бүлийн сүлжээ, мэдээллийн сан, шуудангийн систем, программын цогцолборын администаторууд болон “үл үзэгдэх фронтын” бусад дайчин жил бүрийн долдугаар сарын сүүлчийн баасан гаригт өөрсдийн мэргэжлийн баяр – Системийн админы өдрийг тэмдэглэдэг юм.

Системийн админы мэргэжил нь эмчийн мэргэжилтэй адилхан бөгөөд хэрвээ бүх зүйл хэвийн сайн ажиллаж байвал, түүний тухай дурсдаггүй, харин хэрвээ ажиллахгүй болвол, бүх хүн системийн админыг санаж, тусламж үзүүлэхийг салахгүй шаарддаг гэцгээдэг!

Ядахдаа жилд нэг удаа системийн админүүдхэрэглэгчдийн талархлыг мэдрэх ёстой хэмээн үзэж байсан америкийн Чикагогийн системийн админ Тэд Кекатосыг уг баярыг үндэслэгч гэж үздэг юм.Энэ нэр хүндтэй болж байгаа баярыг анх 1999 оны долдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ