Япон улсын элчин сайд МАН-ын дарга М.Энхболдтой уулзжээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон Улсад ажлын айлчлал хийгээд ирсэн билээ. Энэ үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэнар Монгол Японы хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэн болон Япон улс Монгол улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан билээ.

Хэдийгээр хоёр улсын төр засгийн хүрээнд “Хамтарсан мэдэгдэл” гаргасан боловч улстөрийн сөрөг хүчний хувьд МАН-ын удирдлагуудтай дээрх сэдвээр яриа өрнүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Японы элчин сайдын яамны зүгээс илэрхийлж, МАН-ын дарга М.Энхболдтойоройн зоог барьсан байна.

Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Такэнори Шимизү, Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кондо Казүмаса нар МАН-ын дарга М.Энхболдтой оройн зоог барьжээ.

Уг арга хэмжээний үеэр Япон Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр үзэглэсэн “Хамтарсан мэдэгдэл”-ийн тухай болоод Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эзэн 100” хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдлын талаар ярилцаж, саналбодлоо солилцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ