Аделийн хүү заргаа авчээ

Болохгүй юм гэж огт байдаггүй гэцгээдэг. Хоёр ойтой хүү нь папарацци нартай заргалдаад, заргаа авсан дуучин Адель үүнийг дахин нотлов бололтой.
Гэрэл зургийн “Corbis Images UK” сан хууль бусаар авсан хүүгийн зургуудыг интернэтэд тавьж, улмаар “түүний амьдралын чухал үеийг” үймүүлсний учир Анжело Эдкинсон Конекид нөхөн төлбөр төлөх ёстой гэж Их Британийн дээд шүүх тогтжээ. Таван оронтой тоогоор илэрхийлэгдэх энэ мөнгийг тун ойрын хугацаанд эцэг, эхийнх нь дансанд шилжүүлэх ёстой болж байна.
“Гэр бүлийнхнийхээ хамт анх удаа зугаалж, яслид анх удаа явсан нэн чухал үйл явдлын зургийг авч, эцэг, эхийнх нь бодлыг үл тоон, интернэтэд тавьсан нь тун харамсалтай явдал юм” гэж өмгөөлөгч Женни Афиа шүүхэд хэлжээ.
“Папараци нар гэр бүлийн өдөр тутмын үйл явдлын зургийг авч, тэдний амьдралд хөндлөнгөөс оролцож, гэрэл зургийг цаашид ашиглах үүднээс нийтэд үзүүлэхээр тавих ёсгүй юм” гэж Афиа дурдсан байна.
Тун саяхан Адель гурав дахь цомгоо бичүүлж дууссан бөгөөдшүтэн бишрэгчид нь түүний шинэ дуунуудтай удахгүй танилцах болно. Энэ удаа Адельцомгоо нийтэд нэг их рекламдахаас татгалзахаар шийдэж, харин Бейонсигийн жишээг дагахыг хүсч байгаа гэж дуучны бие төлөөлөгч дурдсан байна. Шинэ цомог нь “тухайн үедээ дэлхийд 30 сая хувиар тарсан “21” гэсэн нэртэй хоёр цомгийн үргэлжлэл гэнэ”.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ