Архангай аймагт онц аюултай үзэгдэл болж хүний амь үрэгджээ

Архангай аймагт өчигдөр байгалийн онц аюултай үзэгдэл болсны улмаас нэг хүн амиа алдаж, ихээхэн хэмжээний эд хөрөнгийн хохирол учирчээ.
Энэ талаар аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад тус аймгийн Хашаат сумын нутагт хүчтэй аадар бороо орж шуурсны улмаас гурван машин салхинд хийссэн бөгөөд үүний нэгийнх нь дотор байсан иргэн амиа алдсан байна.
Мөн нэгийн ч зэрэг дүнзэн байшин хүчтэй салхины улмаас нурж 10-аад иргэн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэнээс хоёрынх нь биеийн байдал муу байна. Мөн багуудаас авсан эхний мэдээгээр 100 гаруй бог мал салхинд хийсчээ.
Аймгийн онцгой байдлын газраас нэг машин, арван хүний бүрэлдэхүүнтэй байгалийн онц үзэгдэл болсон газар очиж ажиллажээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ