Г.Сарангэрэлийг өнөөдөр шүүнэ

Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд хаалттай явагдана. Учир нь шүүгдэгчийн хоёр нь насанд хүрээгүй учраас хуульд заасны дагуу ийн хаалттай хэлэлцэх юм.

Тэдэнд эрүүгийн хуулийн 192.1, 192.2, 115.1 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.

Энэ сарын 7 болон 16-нд болсон шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар хэргийг шүүж буй шүүгч Н.Мөнх-Эрдэнээс татгалзах хүсэлтээ шүүх бүрэлдэхүүнд тавьсан ч хүлээн аваагүй учир өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан. Харин өнөөдрийн шүүх хурлыг хойшлуулахгүй гэдгийг Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр мэдэгдлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ