Өнөөдөр халдварт шар өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

Жил бүрийн долдугаар сарын 28-нд олон оронд халдварт шар өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг (World Hepatitis Day) тэмдэглэдэг юм. Халдварт шар өвчний вирусийг нээсэн америкийн эмч, Нобелийн шагналт Барух Самюэль Блумбергийн төрсөн өдөр энэ өдрийг тэмдэглэх болсон билээ.

Халдварт шар өвчинтэй тэмцэх олон улсын холбооны санаачлагаар 2008 онд энэ өдрийг анх тэмдэглэжээ. 2011 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)халдварт шар өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг албан ёсны статустай болгохын тулд энэ өдрийг өөрийн хуанлид албан ёсоор оруулсан юм.

Энэ өдөр ДЭМБхалдварт шар өвчний вирус болон түүний улмаас тусдаг бусад өвчний тухай хүмүүст танилцуулж, соён гэгээрүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дэлхийн янз бүрийн орны эмч нарт зөвлөдөг юм. ДЭМБ-ын мэдээгээр, дэлхийн 2 тэрбум орчим хүн, өөрөөр хэлвэл манай гаригийн гурван оршин суугч тутмын нэг ньхалдварт шар өвчнөөр өвчилсөн байна.

Зарим оронд вирусын А халдварт шар өвчнөөр хүн амын нэлээд хэсэг өвчилж, харин оршин суугчдын аравны нэг ньВ, С халдварт шар өвчний вирус тээгч байна.Халдварт шар өвчнийг элэгний эдийн үрэвсэл гэж нэрлэдэг. Вирусийн халдварт шар өвчнийг онцлон дурддаг бөгөөд үүнийг элэгний эсэд үржиж чаддаг вирус гэж нэрлэдэг.

Янз бүрийн вирусээс үүдэлтэй халдварт шар өвчин ньөөр өөр байдлаар дамждаг бөгөөд гэхдээ эдгээр өвчин ньэлэгний хурц болон архаг үрэвсэл үүсгэж, улмаар заримдаа элэгний хатуурал, хорт хавдарт хүргэдэг. Халдварт шар өвчнөөс хоёр аргаар хамгаалж болно.

Нэгдүгээрт,ариун цэврийг сахин (энэ нь А болон Е вирусаас хамгаалахад чухал), цус хийлгэх болон бэлгийн харьцаанд орохдоо болгоомжтой байж, халдвар авахаас зайлсхийхээр (энэ нь В болон С вирусаас хамгаалахад туслана) мэрийх хэрэгтэй. Хоёрдугаарт,вакцин хийлгэж болно.

Вакцин нь А болон В вирусийн халдвар авахаас хүнийг найдвартай хамгаалдаг. Тиймээсхалдварт шар өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр ньюуны өмнөөргөн олон нийт болон мэргэжилтнүүдийн анхаарлыг дээрх асуудалд хандуулж, орон бүрийн иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах сонирхолыг нь дээшлүүлэхэд чиглэдэг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ