Дэлхийн нэгдүгээр дайн эхлэжээ

Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн өргөн цараатай зэвсэгт мөргөлдөөний нэг болох Дэлхийн нэгдүгээр дайн (1914 оны долдугаар сарын 28 – 1918 оны арваннэгдүгээр сарын 11) эхэлжээ. Сербийн оюутан, өмнөд славийн бүх ард түмнийг нэг улсад нэгтгэхийн төлөө тэмцэж байсан “Млада Босна” нууц байгууллагын гишүүн Гаврил Принцип Австрийн эрцгерцог Франц Фердинандын амь насыгбүрэлгэсэн нь дайн дэгдэх шууд шалтаг болсон байна.
Тийнхүү Австри, Германы эрх баригч бүлгийнхэн Сараевод болсон аллагыг дайн дэгдээх шалтаг болгон ашиглахаар шийдэж долдугаар сарын 5-нд Герман улс мэдээж биелүүлэх аргагүй тулган шаардлагыг Серб улсад тавьсан байна.
Тухайлбал, төрийн аппаратыг Австрийн эсрэг суртал нэвтрүүлэг явуулсан төрийн албан хаагч, офицеруудаас цэвэрлэх; Сербийн нутагт мөрдөн байцаах арга хэмжээ авч хэрэгжүүлж, Австрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гэм буруутай хүмүүсийг цээрлүүлэн шийтгэхийг Австри-Унгарын цагдаагийн байгууллагад зөвшөөрөхийг шаарджээ.Хариу өгөхөд ердөө 48 цаг гаргаж өгсөн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ