Хурууны хээг Энэтхэгт анх удаа хэрэглэжээ

Хурууны хээгээр таних нь өнөөдрийн байдлаар биометрийн хамгийн их дэлгэрсэн технологи юм. “International Biometric Group” байгууллагын мэдээгээр, хурууны хээгээр таних системийн эзлэх хувь нь дэлхийд хэрэглэж буй бүх биометрийн системийн 52 хувь болж байгаа ажээ.
1853-1878 онд Энэтхэгт алба хааж байсан Вильям Гершель гэдэг хүнэрэн сурвалжлах ажлын үүднээс хурууны хээг ашиглахаар шийдсэн анхны европ хүн байжээ.
Эхлээд тэр эндхийн оршин суугчдад тэтгэлэг өгөхөд хурууны хээг хэрэглэж байсан байна. Энэ европ хүний хувьд адилхан царай зүстэй индүүсүүд дахин мөнгө авах арга сүвэгчилдэг байжээ. Ийм ов мэх гаргуулахгүйн тулд Гершель төлбөрийн бичиг болон харьцуулалт хийх зорилготой тусгай бүртгэлд хурууны хээг даруулахыг тушаасан ньмөнгө авагч хүн хэн болохыг баараггүй тогтоох боломж олгож байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ