МИАТ-ийн нарийн төлөвлөсөн луйврын ард нуугдагсад хэн бэ?

МИАТ-ийн өмнөх болоод одоогийн удирдлагуудыг нь хамаатан садангуудтай нь хавсруулан татан шалгаж байгаа хэргийн хувь заяа ирэх долоо хоног гэхэд шүүхийнхний мэдэлд очихоор боллоо.Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Г.Жаргалсайхан Ч.Хоролсүрэн, н.Суурьтогтох,С.Батхишиг, Б.Мандахбаяр, Н.Гантөмөр, Ү.Цэцэгмаа нарын арваад хүн эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа юм. Тэднийг “Дайны эрсдэл”-ийн даатгал нэрээр түрий барин 6.8 сая ам.долларыг нааш цааш нь шилжүүлэн, завшсан асуудал дээр тулгуурлаж буруутгаад байгаа л даа. Тэгвэл энэ асуудлаар зөвхөн тэд буруутгагдах бус. Өөр бусад эрх мэдэлтнүүд ч хариуцлага хүлээх ёстой байж болзошгүй байна.
Учир нь МИАТ компанийн 2009-2011 оны санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох яам болоод Төрийн Өмчийн Хорооны зүгээс хяналт шалгалт хийхдээ “Дайны эрсдэл”-ийн даатгалын мөнгөтэй холбоотой орлого, зарлага, шилжүүлгийн асуудал дээр олон юм ярилгүй жимийгээд өнгөрсөн байна гэж үзэх үндэслэл байна. Тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийг Дэд сайд А.Гансүх буюу одоогийн Зам, тээврийн сайд ахлаж хэд хэдэн гишүүнтэй баг бүрдүүлж байгаад шалгасан байдаг юм.
Тэгээд Дайны эрсдэлийн даатгалтай холбоотойгоор шалгалтын тайландаа дараах зүйлийг өгүүлсэн байдаг. “2001 оны 9 дүгээр сарын 11-нд АНУ-д хоёр өндөр цамхагийг онгоц мөргөснөөс олон даатгалын компани дайны эрсдэлийн даатгалыг цуцлах болсноос ИКАО– аас гишүүн орнуудын Засгийн газраас тодорхой хугацаатайгаар нисэхийн дайны эрсдлийн даатгалын салбарыг бий болгох зөвлөмжийн дагуу гаргасан.
Үүнд гишүүн орон сайн дураар дагах, хураамжийг зорчигчоос хураах замаар бүрдүүлэхээр заасан.Энэ дагуу тус компанийнзахирал тушаал гарган 2001 оны 10 дугаар сарын 22–ноос эхлэн зорчигчийн чиглэл тус бүрт 5 америк долларын даатгалын хураамжийг тарифт оролцуулан тооцож нэг зорчигчоос 10 долларыг зорчигчийн тийзний үнэ дээр нэмж авах болсон.
Энэ орлогыг 2007 он хүртэл өглөг, зардал бууруулах, үйл ажиллагааны бус орлого гэх зэргээр бүртгэж байснаа 2007-2011 онуудад уг хураамжийг өглөгөөр бүртгэж, оны эцэст үйл ажиллагааны орлогоор хааж, Вест вэлфтэй гэрээний үндсэндээр даатгалын төлбөрт 2007-2010 онд нийтдээ 6 814 731 ам.доллар төлж, 2011 оны 3-р улирлын байдлаар 70 046 ам.долларын үлдэгдэл байна. 2011 оны 4 дүгээр сарын 14-ний Б/335 тоот тушаалаар Дайны эрсдэлийн хураамжийг 2011 оны 1 сарын 1-нээс тээвэрлэлтийн орлого болгон бүртгэхээр шийдвэрлэсэн”гэсэн байгаа юм.
Тэгэхээр ажлын хэсгийн нөхдүүдийн хяналт шалгалт хийсэнтэй холбоотойгоор гаргасан энэхүү тайлбарыг харахад МИАТ компани “Вэст вэлф” компанитай байгуулсан гэрээнийхээ дагуу даатгалын төлбөрийг ямар ч асуудалгүй шилжүүлээд байсан бололтой. Төлбөр мөнгийг шилжүүлсэн баримт сэлтэд нь ширхэг ч но байгаагүй бололтой л гэж ойлгогдоод байдаг. Гэтэл одоо үүсээд байгаа асуудлыг нь аваад үзэхэд МИАТ-ийн удирдлагууд 6.8 сая ам.долларыг даатгалын гэрээний төлбөр нэрээрөөрсдийн хувийн болон хамаатан садангийнхаа нэр сүрэн дээр бүртгэлтэй компаниуд руу шилжүүлсэн гэгдэж байгаа. Тэгэхээр энэ нь нэг талаас МИАТ-ийн удирдлагууд болоод санхүү хариуцсан нөхдүүд асар нарийн зохион байгуулалттай хийгдсэн удаа дараагийн луйвар байж таарна. Эсвэл нөгөө талаас нь авч үзвэл МИАТ-ийн гэмтнүүд ийм их хэмжээний мөнгийг шамшигдуулах их үйлсдээ улстөрийн дэмжлэгийг авсан байхыг үгүйсгэх аргагүй байгаа юм.
Ер нь бол МИАТ компанийнДаатгалын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг харж байхад анхаарал татахуйц анхаарал дагуулсан баримтууд бий. Тус компани 2009-2010онднийт10төрлийн даатгалын хураамжинд252 481 530 төгрөг, 1 227 789ам доллараар, 2010-2011 онднийт 9 төрлийн даатгалын хураамжинд 290 322 150 төгрөг, 1 029 177ам доллараар даатгал хийсэн байдаг.
Харин зарим төрлийн даатгал нь заавал даатгах шаардлагагүй тул үр ашиггүй зардал болсон байна гэдгийг шалгасан нөхдүүд дүгнэсэн байдаг. Тухайлбал: Монгол даатгал компанийн Хан-уул салбартай2011 оны 1 дүгээр сарын 15-ндгэрээ байгуулан 2011 оны 4 сарын 1-нээс 2012 оны 01 сарын 14 дуусталхугацаандХүнд болон тусгай зориулалтын машинмеханизмаас381 443 776 төгрөгийн балансын үнэлгээ бүхийхөрөнгийг3 051 550 төгрөгөөр үнэлж даатгасан ба эдгээрийн үлдэгдэл өртөг нь 165 795 928 төгрөг ба 50 сая төгрөгийн балансын өртөг бүхий чирэгч нь элэгдлээрээ өртгөө нөхсөн байна. Эдгээрээс Зил 130-ТЗ 3.8 УБЯ 92-14 дугаарын машин нь 254531 төгрөгийн үлдэгдэл өртөгтэй, F-245 3822 УБ нь үлдэгдэл өртөггүй байсан. Энэ нь хөрөнгийн үлдэгдэл өртгийг харгалзахгүйгээр анхны үнээр даатгалыг хийсэн байна. Авто тээврийн хэрэгсээс 706 146 585 төгрөгийн хөрөнгийг 9 886 052 төгрөгөөр даатгуулсны үлдэгдэл өртөг нь 233 246 453төгрөг,үүнээс 166 115 488 төгрөгийн анхны өртөг бүхий 143 805 497 төгрөгийн хуримтлагдсан элэгдэл бүхий9 ширхэг тээврийн хэрэгсийг2011 оны 1, 6, 7 саруудад Төрийн өмчийн хорооны тогтоол гаргуулж, 2011 оны 3-7 саруудад худалдан борлуулах, шилжүүлэх замаарданснаас хассанхөрөнгийг 2011-2012 онд даатгасан байна. 2010-2011 онд дээрх 2 төрлийн тээврийн хэрэгслэлийн даатгалд 12 869 811 төгрөг Монгол даатгал компанид төлсөн байдаг.
Мөн тус компанитай2010 оны 12 дүгээр сарын 30-ндгэрээ байгуулан 2011 оны 1 сарын 1-нээс 2011 оны 12 сарын 31 дуусталхугацаандКатерингийн хөргөлтийн төхөөрөмж, лифт, агуулахын барилга, конторын барилга зэргийгүндсэн, гуравдагч этгээдийн санаатай буюу санамсаргүй үйлдэл, ахуйн гэсэн төрлүүдээр913 184 824төгрөгийнүнэлгээтэйгээр22 843 398 төгрөгөөр даатгуулсан байна. Уг нь эл даатгалын төлбөрийг МИАТ компани хариуцах үндэслэлгүй гэдгийг шалгалтаар тогтоосон байдаг.
Ийм маягаар өгүүлээд байвал МИАТ компанид даатгалтай холбоотойгоор гаргасан зөрчил олон бий. Бид тэр талаар үргэлжлүүлэн хүргэх болно.
Б.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ