Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял оноолоо

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдоод байсан Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд боллоо.

Хуралдаанаар Г.Сарангэрэл нарыг хар тамхи хэрэглэсэн хадгалсан хэрэгт буруутгаж, Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял, Гэрэлд 1.8 жил, Энэрэлд 1.2 жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзах, Отгончимэгт 1.1 жилийн хорих ял оноосон ч насанд хүрээгүй учир ялыг нэг жилээр хойшлууллаа.

Харин тэдэнд хар тамхи борлуулсан Халиунд 7 жилийн хорих ял оноож, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Г.Сарангэрэл нар нь өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Тэд өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны шөнө Халиун гэгчээс хар тамхи авч хэрэглэсэн хэрэгт буруутгагдан ийнхүү шүүгдсэн юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ