Гал халуун хайраасаа болж шатаж үхэх шахжээ

Өнгөрсөн хоногт нийслэлд гурван гал түймэр гарч, түймрийн зөрчлийн нэг аврах ажиллагааны нэг дуудлага ирсэн талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын 1 дүгээр гудамжинд Хайраа батлах гэсэн Амартүвшин-Гэгч залуу газар шатхуун асган зүрхэн хэлбэртэй гал асааж Отгончимэг гэх охинд хайраа зарлах гэж байсан бөгөөд Санамсаргүй гал алдан улмаар хувцас нь шатан сандран гүйж байхдаа иргэн Д-ийн хашааг шатaaсан байна. Энэ мэт иргэдийн гал халуун хайраа батлаж газарт зүрхэн хэлбэртэй гал асаах мэт Анхаарал болгоомжгүй байдлаас ахуйн хүрээний гал гарч байгааг НОБЕГазраас анхааруулж байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ