Өнгөрсөн шөнө нийслэлд золгүй байдлаар дөрвөн хүн амь насаа алджээ

2014 оны 07 дугаар сарын 28 буюу өнгөрсөн шөнийн байдлаар Нийслэлд нийт 38 гэмт хэрэг бүртгэгдсэнээс цагдаагийн байгууллага 31-ийг илрүүлсэн байна. Үүнээс золгүй байдлаар амь насаа алдсан 4, дээрмийн гэмт хэрэг 2, хулгай 11, танхайрах 5, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчих 2 хэрэг бүртгэгджээ.

Амралт, зугаалгын цаг үргэлжилж байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Иймд иргэн Та хотоос гарах, орон гэрээ эзгүй орхиж байгаа тохиолдолд хөршдөө, орцны жижүүртээ, хорооны цагдаадаа хэлж орхиж байгаарай. Мөн машин унаагаа хамгаалалттай, гэрэлтэй газарт орхиж явж байхыг анхааруулъя.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ