Зам тээврийн ослоор 260 гаруй хүн амиа алджээ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослоор 260 гаруй хүн нас баржээ. Тэдний 200 орчим нь орон нутгийн замд амь насаа алдсан байна. Хот хоорондын тээвэрт зарим жолооч даац хэтрүүлж, олон хүн суулгах, ачаа ачих, ээлжийн жолоочгүй орон нутгийн чиглэлд тээвэр хийдэг.
Ийм байдлаас болж Сүхбаатар аймгаас нийслэл рүү явж байсан том оврын автобус онхолдож, 10-аад хүн газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарсан. Иймээс хол замд тээвэр хийж байгаа жолооч нар хүлээсэн үүргээ биелүүлж, өөрийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ