Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс 10 тэрбумыг нэхэмжлэх хэвээр

Хар тамхины хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжлэхээр болжээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь Г.Сарангэрэлийн хэргийг шүүхээр шийдээгүй байхад “хар тамхичин, биеэ үнэлэгч” зэргээр олон нийтийн хэрэгслээр нийтэд тараасан гэж Г.Сарангэрэл ийнхүү 10 тэрбум нэхэмжилж байгаа юм гэж түүний өмгөөлөгч Г. Батбаяр ярьж байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргахад тухайн нэхэмжилж байгаа мөнгөнийхөө 10 хувийг тэмдэгтийн хураамж болгон төлдөг. Тэгэхээр Г.Сарангэрэл 10 тэрбум төгрөг нэхэмжлэхийн тулд шүүхэд 100 сая төгрөгийг тэмдэгтийн хураамж болгон хураалгах юм.
Хэдийгээр анхан шатны шүүхээс Г.Сарангэрэлийг хар тамхи хэрэглэсэн гэж үзэн ял оноосон ч энэ нь эцсийн шийдвэр биш гэж өмгөөлөгч Г.Батбаяр мэдэгдэж байгаа юм. Гурван шатны шүүх Г.Сарангэрэлийг хар тамхи хэрэглэсэн гэж үзсэн ч УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжлэх эрхтэй гэж өмгөөлөгч нь үзэж байгаа юм байна.
Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийн хэргийг шүүхээр шийдэх нь битгий хэл, шүүхийн шатанд ч шилжээгүй мөрдөн байцаалтын шатанд байхад нь “хар тамхичин, биеэ үнэлэгч” гэж олон нийтэд зарлан, Г.Сарангэрэлийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад очиж уулзан дарамталсан гэж өмгөөлөгч нь үзэж байгаа юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ