Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нарын завшсан их хэмжээний мөнгийг нөхөн төлүүлж улсын орлого болгожээ

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ч.еХоролсүрэн нар нь 2008 оны 3-8 дугаар сард МИАТ ТӨХК-иас электрон тийзийн дэмжлэг төлбөр гэх нэрээр хууль бусаар нийт 5 удаагийн үйлдлээр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг-Конг руу 291,708 ам.доллар буюу 338,447,181,36 төгрөгийг шилжүүлж МИАТ ТӨХК-д онц их хэмжээний хохирол учруулжээ.

Эдгээр хүмүүсийн үйлдэлд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавин ажиллаж төрд учруулсан 291,708 ам доллар буюу 338,447,181,36төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ