Украин гал зогсооход бэлэн байгааг Жон Керри зарлав

Украины эрх баригчид тус орны зүүн нутагт гал зогсооход бэлэн байна гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв. Тэр Украины гадаад хэргийн сайд Павел Климкинтэй уулзсаныхаа дараа ингэж хэлжээ.

“Украинчууд ирээдүйд биш, харин яг одоо харилцан гал зогсоохыг хүлээн авахад бэлэн байна. Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн энхийн төлөвлөгөөний дагуу гал зогсоох ёстой” гэж Керри дурдсан байна.

“ЕХ, ОХУ-ын аль нэгийг сонгохыг бид украинчуудаас хүсээгүйг Украины гадаад хэргийн яамны тэргүүн нотлоно хэмээн би бодож байна. Тиймээс Оростой бат харилцаатай байх ёстойгоо тэд ойлгож байгаа хэмээн би бодож байна.Украины ирээдүй ОХУ-тай тогтоосон бат бөх харилцаанаас шалтгаалж буйг тэд ойлгож байна” гэж Керрийн хэлснийг хэвлэлд дурджээ.

Украины эрх баригчид зургадугаар сарын 20-ноос 30-нд Донбасст түр гал зогсоосноо зарласан юм. Гэвч тэмцэлдэгч талуудын аль нь ч үүнийг мөрдөөгүй билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ