Бусдыг залилан мэхэлж, их хэмжээний мөнгө авсан этгээдийг илрүүлжээ

Гурван удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж, их хэмжээний мөнгө авсан этгээдийг илрүүлсэн байна. Тодруулбал Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо “Урт цагаан” орчимд иргэн Ю нь үл таних хүнд 32 сая төгрөгөө залилуулсан байдаг. Мөн 2014 оны дөрөвдүгээр сард иргэн Т нь үл таних хүнд 6 сая гаруй төгрөг, иргэн М 1 сая 600 мянган төгрөгөө заилуулсан. Дээрх хэргүүдийг С гэгч нь үйлдсэнийг илрүүлэн, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ