Ноёд группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг өнөөдөр үргэлжлүүлэн шүүнэ

"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарыг шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болж, 18.00 цагийн үед завсарлалаа. Шүүх хуралдаан өнөөдөр 09.30 цагаас үргэлжилж байна.

Нийслэлийн прокурорын газраас Г.Буяндоржийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1.2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хэрэгт буруутгагдаж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ